
Хүний эрхийн үндэсний комисстой хамтран зохион байгуулж буй Хүүхэд бүр ялагч, хүүхэд бүр хамгаалагч “Хүүхдийн марафон-2025”-д энэ жил 8000 хүүхэд оролцлоо. ХГБХХЕГ-аас хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж, хүүхэд бүрийн хүслийг сонсох “Томчуудаас юу хүсдэг вэ?” хүслийн хайрцгийг ажиллуулав.
ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан “Эрүүл чийрэг, тэсвэр тэвчээртэй, зөв хүмүүжилтэй иргэнийг төлөвшүүлэхэд спорт чухал үүрэгтэй. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ дуртай спортоор нь дэмжиж байх хэрэгтэй.” гэдгийг онцолж байлаа.



























































