
Баян-Өлгий аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих төрийн бодлого, хэрэгжилт, улсын төсвийн талаар танилцуулж, зөвлөлийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авлаа.

Хүүхдийн эрхийн тулгамдаж буй асуудлуудад орон нутгийн түвшинд шуурхай арга хэмжээ авч ажиллах, бодлогыг хэрэгжүүлэх уялдаа холбоог сайтар хангах шаардлагатай байна.
Цаашид аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл үйл ажиллагаагаа идэвхжүүлэн зохион байгуулалтад орж, зорилго, төлөвлөгөөгөө илүү нарийвчлан ирээдүй хойчийнхоо төлөө зүрх сэтгэлтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна гэдгийг хурлаар онцоллоо.




















































