
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн Алсын хараа-2050 бодлогын нэг зорилт болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажлын нийт гүйцэтгэл 8.74 хувьтай хэрэгжиж байна. Төмөр замын төслийн БНХАУ талын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил болох бетон зуурмагийн үйлдвэр, дайрга хадгалах агуулах, оффис, лабораторийн барилга байгууламж, дам нуруу бэлтгэх талбайн ажлыг бүрэн хийж дууссан.
Монгол Улс талын төмөр замын бүтээн байгуулалтын төслийн 8 багц ажлаас төмөр замын дээд, доод бүтцийн ажлууд өвлийн сул зогсолтын хамгаалалтын ажлуудыг хийн түр зогссож, урт гүүрийн барилгын шон суурь байгуулах ажил 45.28 хувьтай хэрэгжиж байна.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн талбайд 131 инженер-техникийн ажилтан, 80 машин ажиллаж байна.
Монгол Улс талын бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын хүрээнд ажилчдын кемп байгуулах, оффисын барилга, хаалттай бүсийн торон хашаа угсрах, бетон зуурмагийн үйлдвэрүүд барих ажил дууссан. Мөн пүүний барилга угсралт, арматур бэлтгэх талбайн ажлыг хийж дууслаа. Одоогоор материал буулгах талбай, агуулахын ажил бүрэн дуусаагүй байна.



























































Сэтгэгдэл (1)