
Шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар шатахууны хангамж, нийлүүлэлт хэвийн болсон. Өнгөрсөн жил сард 75-83 мянган тонн АИ-92 бензинийг захиалж авч байсан бол энэ он гарсаар 136 мянган тонн АИ-92, 95 бензинийг ОХУ болон БНХАУ-аас авахаар гэрээгээ баталгаажуулсан.
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 8-ны байдлаар Сүхбаатар, Эрээнцав, Цагааннуур, Боршоо, Замын-Үүд боомтоор 35.3 мянган тонн АИ-92, 39.8 мянган тонн энгийн болон евро 5 дизелийн түлш буюу нийт 75.6 мянган тонн автобензин, дизелийн түлш орж ирсэн байна" гэв.




















































