
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доорх "Тэмээн дээрээс наран ойрхон" тэмээчдийн баяр энэ сарын 23-25-ны өдрүүдэд Дундговь аймагт зохион байгуулагдахаар болсон.
Тэгвэл тус наадмыг зорих иргэдэд нийтийн тээврээр үнэгүй үйлчлэхээр болжээ. Тодруулбал, Улаанбаатар-Мандалговь чиглэлд 2026 оны энэ сарын 23-ны өдөр 15:00 цагт Драгон терминал, 24-ний өглөөний 07:00 цагт Драгон терминал болон Тэнгэр Плазагаас хөдлөх юм байна.


























































