Өнгөрсөн намраас эхэлж бөөнөөрөө хил давсан 12 мянган зээр Оросын Байгалийн чанад мужийн Онон районд суурьшаад байна гэж Дагуурын дархан цаасзат газрын захирал Александр Бородин мэдэгджээ.
Монголоос ирсэн зээрнүүд Нижний Цасучей тосгоны ойролцоо олон тоогоор байна. 2011 оны нүүдлийн үеэр Торей хэмээх нуурт 5 мянган тоо толгойтой зээрийн сүрэг живж байсан бол мөн цөөнгүй нь хилийн өргөст торонд зүүгдэн тээглэж, үрэгдэж байв. “Цагаан зээр нутаггүй” гэж монголчууд ярьдаг ч тэдний “цагаачлалын” үндсэн шалтгаан нь бэлчээрийн газарт нь мал, малчин хоёр эзэн суух болсноос үүдэлтэй гэж байгаль хамгаалагчид үздэг. Харин Орост энэ амьтан улаан номын хамгаалалтад оржээ.

24tsag.mn
Сэтгэгдэл (6)