Улаанбаатар хотод Сар шинийн баярын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн хэмжээнд зарим эрүүл мэндийн байгууллагууд хуваарийн дагуу ажиллахаар боллоо.
Тодруулбал, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн мэс засал, гэмтэл, дотор, хүүхэд болон шүдний кабинетууд 2026 оны хоёрдугаар сарын 17-20-ны өдрүүдэд иргэдэд үйлчилнэ. Хоёрдугаар сарын 17-нд 10.00–14.00 цагт, харин 18-20-ны өдрүүдэд 11.00–15.00 цагийн хооронд ажиллах юм.
Мөн Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв хоёрдугаар сарын 17-20-ны өдрүүдэд 10.00–14.00 цагийн хооронд ажиллана.
Үүнээс гадна нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд 2026 оны хоёрдугаар сарын 21-22-ны өдрүүдэд 10.00–14.00 цагийн хооронд иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөжээ.
Иргэд та бүхэн баярын өдрүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай тохиолдолд дээрх хуваарийн дагуу өөрт ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандах боломжтой юм.

















































