Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Учрал: Уудам эх орныхоо баруунаас зүүн, өмнөөс умард, дөрвөн зүг найман зовхист түлш шатахуунгүйгээр цахилгаан машины түргэн цэнэглэх цэг бүхий их замын энх ногоон өртөөд байгуулна

2026-2-17
0
ЖИРГЭХ

Уудам эх орон, дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрд аж төрөн суугаа элгэн садан монгол ахан дүүс Та бүхэндээ “Сүрээр дарагч” хэмээх гал улаан морин жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Эрх чөлөөт, омог бардам монгол хүн Та хатуу өвлийг давж, хаврын урьтай золгон, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, сар шинэдээ сайхан шинэлж байна уу?

Өнө эртнээс өртөөлөн уламжлагдсан Монголын цагаан сар  бол тусгаар тогтнол, төрт ёс, эв нэгдэл, дэлхийд Монголоороо энх мөнх оршихуйн дархлаа болсон үндэсний өв соёлын их баяр билээ. Аав ээж, ахмад буурлуудынхаа тохойг түшиж, ах захаа дээдлэн хүндэлж, ураг төрөл, ус нутаг, ахан дүүс, анд нөхдөөрөө уулзан золгодог, учрал баярын урин цагийн угтал билээ.

Сар шинээр үгийн сайныг хэлэлцэж, үйлсийн сайныг тунгаадаг нь Монголын ёс. Улиран одож байгаа “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилдээ монголчууд бид дэм дэмэндээ саадыг давж, сайн үйлсийг эхлүүлж чадлаа.

Ардчилсан төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын даргын хувьд дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгыг олуулаа уухайлан дэмжиж, орон даяар эрчтэй хүчтэй өрнөж байгаад урам зориг дүүрэн байна. Хүний жам ёсны үндсэн эрх, илүү сайхан амьдрах хүслийг хяссан хүнд суртлын чөдрийг тайлъя, чөлөөлье гэсэн ажилсаг хөдөлмөрч хэн бүхэн дуу хоолойгоо нэгтгэж байна.

УИХ-ын тогтоолоор баталсан ногоон чөлөөлөлт “3х100” хөтөлбөр эх байгальдаа энх орших үзэл санааны үндсэн дээр соёолон үрсэллээ.  “Зуун мянган нарны гэр” хөтөлбөрөөр жилийн 240 өдөрт нь шаргал нартай, цэнгэг салхитай эх оронтой атлаа элдэв хиймэл дүрэм журам зохиож, эрээн цаасаар илч гэрлийг хүртэл халхалдаг хүнд суртлын чөдрийг тайлж эхэллээ. Нарны хавтан, хуримтлууртай Чингэлтэй дүүргийн 83 өрх хүнд суртлын 15 тамга, гарын үсгээс чөлөөлөгдөж, эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлж эхэлсэн бодит гараа, зөв эхлэл боллоо. Илчит нар, цэнгэг салхинаас 100 мВт  сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэж гэрэл асаах зам нээгдэж байна. Хэд хэдэн аймаг, томоохон сум сууринд нар, салхины станц байгуулах хөрөнгө зардлаа босгож, санал санаачилгууд гарч байна. Хагас жилд багтааж барьсан нарны станцдаа зөвшөөрөл авах гэж 7 жил хөөцөлддөг хүнд суртлыг чөлөөллөө.

Уудам эх орныхоо баруунаас зүүн, өмнөөс умард, дөрвөн зүг найман зовхист түлш шатахуунгүйгээр цахилгаан машины түргэн цэнэглэх цэг бүхий их замын энх ногоон өртөөд байгуулна. Энэ бүхэн бол түлш шатахуунд төлдөг доллар валютаа хэмнэх, эх нутаг, эрүүл мэндээ хамгаалах энх оршихуйн ногоон үзэл санаанаас урган гарсан бодлого шийдэл, бодит ажил хэрэг юм. 

Гадаадын банкуудыг Монголд ирж ажиллахыг урьж, яриа хэлцлүүдийг эхэллээ. Европ, Азийн банкууд Монголдоо үүдээ нээж, үр дүнд нь зээл, хөрөнгө оруулалтын хүүгийн зардал буурч, хугацаа нь уртасч, нөхцөл нь хөнгөрч,  үйлдвэрүүд үүдээ нээх, өрийн дарамт багасах болно.

Эх орныхоо эзэн нь болсон монголчууд эрдэнэс баялгаасаа илүү үр өгөөж хүртэх Үндэсний баялгийн сангаа өсгөн арвижуулах үйл хэрэг үг ярианаас үйлдэл шийдэл, үр дүн болж эхэллээ. Монголын баялаг монгол хүндээ оногдох Үндсэн хуульд заасан үндсэн эрх, үндсэн зарчим, үндэстний язгуур эрх ашиг дээрээ тулгуурлан хэрэгжиж эхэллээ.

Могой жилд газар нутгаа монгол гэрийн бууриар тамгалан сахиж, нүүдлийн өв соёлыг тээн яваа малчдын орлого ихсэж, монгол малын буяныг өсгөх  200 шахам сая хүнтэй, 2,6 их наяд долларын өргөн зах зээлийн үүд хаалгыг нээлээ. Евразийн холбоотой байгуулсан Түр хэлэлцээрийн дагуу мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуурын 369 төрлийн бүтээгдэхүүн огт татваргүйгээр гарч, малчин өрх, үндэсний үйлдвэр, компаниуд ашиг орлогоо нэмэх өртөө зам бий болно. Нүүрс, зэсийн үнээс хэт хамаардаг эдийн засаг, төсвийн орлогоо олон морьтой, олон төрөлтэй болгох өргөн үүд, хаалга, боломжуудыг нээж байна.

Эрх чөлөөт Монгол Улсын иргэд ээ! Элгэн садан монгол ахан дүүс ээ!

Элчилгүй уудам талаар аргамаг хүлэг дүүлэн давхих мэт морин жилд Монгол оронд их өөрчлөлт дэвшлийн үйл хэрэг өрнөж, монголчуудын цог хийморь дүүрэн байдаг билээ. Монголчууд морин жилдээ морьтой. Ерэн оны цагаан морин жилд асаасан галыг 2026 оны улаан морин жилд улам бадрааж, улсын тусгаар тогтнолоо эдийн засгийн тусгаар тогтнолоор бататгах, монгол хүний улс төрийн эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөөгөөр дархлан гагнах сайн цаг ирж байна.

УИХ-ын даргын хувьд дэвшүүлсэн Чөлөөлье санаачилгаа илүү тууштай өрнүүлж, зөвшөөрөл нэртэй хориглолтын чөдөр тушаанаас хүний хүслийг чөлөөлнө. Худалдаа, үйлчилгээ, жижиг үйлдвэрлэлийн 30 гаруй төрлийн үйл ажиллагаа эрхлэх бол гарын үсэг, тамга, бичиг хөөцөлдөхгүй. Хаана, юу хийх болсноо гар утаснаасаа мэдэгдээд шууд эхэлдэг эрх зүйн орчныг бүрдүүлэх болно.

Эдийн засгийн эрх чөлөөний анхдагч хуулийг хэлэлцэн батална. Хувийн өмч хөрөнгө, амин зуулгын эх үүсвэрийг хууль, журмаар хурааж дайчлахыг хуулиар хориглоно. Хувийн хэвшлийн эрх зүйн байдлыг дордуулдаг, хууль журмаа гэнэт өөрчилдөг, хөрөнгө оруулагчдыг хөөж туудаг явдлыг хуульчлан таслах болно. Монгол хүний иргэний, улс төрийн эрх чөлөөний дархлаа эдийн засгийн эрх чөлөө бол тулам булаалддаг улс төр биш бүх хүнд хамаатай ажил юм. Эрх чөлөөт монгол хүнээ сайн явъя гэхэд нь мунддаггүй саадаас чөлөөлөх нь Чөлөөлье санаачилгын эрхэм зорилго юм. 

Их Эзэн Чингис хааны гал голомтыг сахин суугаа эрх чөлөөт монголчууд аа!

Өв соёлоо тээж, газар нутгаа гэрийнхээ бууриар тамгалж яваа малчин түмэн ахан дүүс ээ!

“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчин өрх газар шороогоо арчлан тордож, өвс ногоо ургуулж тариад, бууруулсан хүлэмжийн хийг хэмжүүлж үнэлүүлээд, ашиг орлого олох нь хоосон мөрөөдөл биш батлагдсан гэрээ, хэлцэл болсон. Карбон кредит гэж нэрлэдэг агаарын бохирдол багасгасныг газар нутаг багатай, өндөр хөгжилтэй Сингапур, Швейцарьтай байгуулсан гэрээний дагуу үнэлүүлж, санхүүжилт олгох ажил морин жилд өрнөх болно.

Эрхэмлэж яваарай хэмээн захиж өвлүүлсэн, эх орончдын амиараа тулж босгосон тусгаар тогтнолоо эдийн засгийн тусгаар тогтнолоор дархлан бататгах нь өнөө үеийн Та бидний үүрэх ачаа, үр хойчдоо үлдээх эрхэм нандин үнэт зүйл билээ. Түүхий эд гаргадаг түүхийг өөрчилж, үнэ цэн, өртөг ашиг нэмж боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эдийн засаг, экспортын орлогоо илүү олон эх үүсвэртэй, олон морьтой болгохын төлөө морин жилд хэрэгжүүлэх бодлого, хийх ажил, шийдэх асуудал бидний өмнө байна

Ашигт малтмалын тухай хуулиа өөрчилж, аманд ч үгүй, хамарт ч үгүй үлддэг Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ихэнх нь аймаг, суманд нь үлдээдэг болгоно. Нутаг орныхоо нөөц баялгийн өрмийг нь Та бүхэн өөрсдөө хэрхэн юунд зарцуулахаа бие даан шийднэ. Аймаг орон нутаг гэрэл цахилгаан, дэд бүтэц барих эсэхээ Нийслэлд ирж асуухгүй, төр хувийн хэвшлийн түншлэлээр биеэ дааж шийдэх эрх чөлөөгөө эдлэх болно.

Данхар төрийн хэт их оролцоог хумьж, төрийн хийх ёсгүй бизнесийг хуулиар хязгаарлаж, хувийн хэвшил, иргэндээ зах зээл, орон зайг нь чөлөөлнө. Төрийн зуршлаас хувийн хэвшил рүү шилжих нь эдийн засгийн эрх чөлөөний замд асаах ногоон гэрэл юм. Төр зах зээлд дүрэм сахиулагч болохоосоо өрсөлдөж сөргөлддөг ноёны бөх байх учиргүй.

Морин жилд Монголын За андгай буй заа хэмээх журмыг баримтлан санаж, Хөрөнгө оруулалтыг хуульчлан хамгаална. Хөрөнгө оруулалт бол монгол хүний хийх шинэ ажил, авах цалин, шинэ мэдлэг технологи. Хөрөнгө оруулалт бол улсад төлөх татвар орлого араасаа дагуулдаг булган сүүлтэй ажил хэрэг.

УИХ энэ хаврын чуулганаар ард иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ нурууг тэнийлгэж, ачааг хөнгөлөхийн үзэл баримтлалд үндэслэсэн татварын багц хуулийг хэлэлцэн батална. Татварын багц шинэчлэл бол татварын багц хөнгөлөлт юм. НӨАТ, хувь хүний орлогын албан татвар 2 их наяд, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 тэрбум төгрөг, нийтдээ 2,7 их наядаар хөнгөрнө. Жилийн 400 сая хүртэлх орлоготой жижиг бизнес эрхлэгч НӨАТ-аа хялбар тайлагнадаг болж цаасан шат дамжлагаас чөлөөлөгдөнө.  

Үндсэн хуульд тангараг өргөсөн, ард түмний элч төлөөлөгчийн танхим УИХ хүний үндсэн эрх, хүүхдийн эрхийг хангахын төлөө хууль тогтоогчдын хувьд ч, ээж, аавуудын хувьд ч сэтгэлээ чилээн ажиллах болно.

УИХ-д өргөн барьсан хууль бүрийг хэн бүхэн гар утаснаасаа хиймэл оюун ухааны тусламжтайгаар хүний эрх зөрчсөн эсэхийг нээлттэй шинжилдэг болгосон зэрэг санал санаачилгаа илүү бататгаж, илүү ил тод нээлттэй, технологийн дэвшил, шинжлэх ухаанд тулгуурласан шинэчлэл өөрчлөл бүхэнд илүү эрчтэй өрнөл, илүү хурдтай үргэлжлэл байгаа.

Их Чингис хааны гал голомтыг сахисан, эрх чөлөөт омог бардам монгол ахан дүүс минь ээ!

Их түүхийн эзэн, эрх чөлөөт, омог бардам монгол хүн Танд ирж буй “Сүрээр дарагч” хэмээх гал улаан морин жилдээ морьтой хийморьтой, заяа буянтай, эрүүл энх, эвтэй эетэй, үйлс бүхэн нь тэгш, юу санасан есөн хүсэл нь сэтгэлчлэн бүтэхийн ерөөлийг өргөе!

Эрх чөлөөний нар хэн бүхнийг алагчлалгүй ивээх болтугай!

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

0
ЖИРГЭХ
Санал болгох
Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • иргэд (66.181.184.216)
    уих-н гишүүн ухаантай нара гэгч үнэхээр ёс зүй даанч алгаа энэ балайг дагаж микрофон барьж гүйгээд байдаг сурвалжч нар бас ёс зүйгүй амьтад байх нь ичиж үхмээр
    2026 оны 02 сарын 25 | Хариулах
  • иргэд (66.181.184.216)
    уих-н гишүүн ухаантай нара гэгч үнэхээр ёс зүй даанч алгаа энэ балайг дагаж микрофон барьж гүйгээд байдаг сурвалжч нар бас ёс зүйгүй амьтад байх нь ичиж үхмээр
    2026 оны 02 сарын 25 | Хариулах
  • иргэд (66.181.184.216)
    уих-н гишүүн ухаантай нара гэгч үнэхээр ёс зүй даанч алгаа энэ балайг дагаж микрофон барьж гүйгээд байдаг сурвалжч нар бас ёс зүйгүй амьтад байх нь ичиж үхмээр
    2026 оны 02 сарын 25 | Хариулах
  • иргэд (66.181.184.216)
    уих-н гишүүн ухаантай нара гэгч үнэхээр ёс зүй даанч алгаа энэ балайг дагаж микрофон барьж гүйгээд байдаг сурвалжч нар бас ёс зүйгүй амьтад байх нь ичиж үхмээр
    2026 оны 02 сарын 25 | Хариулах
  • иргэд (66.181.184.216)
    уих-н гишүүн ухаантай нара гэгч үнэхээр ёс зүй даанч алгаа энэ балайг дагаж микрофон барьж гүйгээд байдаг сурвалжч нар бас ёс зүйгүй амьтад байх нь ичиж үхмээр
    2026 оны 02 сарын 25 | Хариулах
  • иргэд (66.181.184.216)
    уих-н гишүүн ухаантай нара гэгч үнэхээр ёс зүй даанч алгаа энэ балайг дагаж микрофон барьж гүйгээд байдаг сурвалжч нар бас ёс зүйгүй амьтад байх нь ичиж үхмээр
    2026 оны 02 сарын 25 | Хариулах
  • иргэд (66.181.184.216)
    уих-н гишүүн ухаантай нара гэгч үнэхээр ёс зүй даанч алгаа энэ балайг дагаж микрофон барьж гүйгээд байдаг сурвалжч нар бас ёс зүйгүй амьтад байх нь ичиж үхмээр
    2026 оны 02 сарын 25 | Хариулах
  • Wefred Zero (15.222.61.20)
    WHAT CAN I DO TO RECOVER MY STOLEN BITCOIN? CONSULT // GEO COORDINATES RECOVERY HACKER I have read a lot of stories about people losing money to investment scams. I too have been a victim of this scams. I lost about $700 in Bitcoin some months ago, I searched around and tried to work with people ,unfortunately I was scammed as well. This happened for months until I came across GEO COORDINATES RECOVERY HACKER. I would first want to thank GEO COORDINATES RECOVERY HACKER for their professional support and unshakable devotion, which resulted in the successful recovery of my money. I would highly recommend them to anyone in need of such services. Details for getting in touch: Email: Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram:@Geocoordinateshacker
    2026 оны 02 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
    11 мин
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
    51 мин
  • Диана гүнжийн ах: Чарльз надад “Бид түүнийг удахгүй мартах болно” гэж хэлсэн
    1 цаг 0 мин
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
    1 цаг 16 мин
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
    1 цаг 21 мин
  • Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
    2 цаг 11 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
    2 цаг 20 мин
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
    2 цаг 38 мин
  • Төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ
    2 цаг 56 мин
  • “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    20 цаг 16 мин
  • Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
    20 цаг 18 мин
  • ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
    22 цаг 20 мин
  • Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох эшлэлүүд...
    22 цаг 32 мин
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
    23 цаг 29 мин
  • Японд 100 болон түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 100 мянгыг давлаа
    23 цаг 47 мин
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Монгол эмэгтэйн бизнес АНУ-ын 2026 оны шилдэг 100 жижиг бизнесийн жагсаалтад багтжээ
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
    Өчигдөр 10 цаг 26 мин
  • Бичил биетний тэсвэржилтийн бүсийн лабораторийн сүлжээний 5 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Монгол Улсад болж байна
    Өчигдөр 10 цаг 17 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК