Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТОМИЛОЛТ: Марина Цветаевагийн Москвад ЦАС орж байлаа

2026-2-17
0
ЖИРГЭХ

Жавар хургажээ. Он гарсаар Давост ажлын айлчлалаар очихдоо “Энхийн зөвлөл”-д нэгдсэн Ерөнхий сайд Г.Занданшатарын дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бас нэг гишүүн - УИХ-ын дарга Н.Учрал анхны гадаад айлчлалаа ОХУ-аас эхлүүлэхээр Внуковад буулаа. Дөнгөж үд дунд атал нар аль хэдийн хэвийж, бүүдгэр тэнгэрт цас хялмаална. Сүүлийн 200 жил ороогүй их цасанд дарагдсан Москва жихүүн бас жиндүү угтав. Цаг агаарт ч, цаад улс төрд ч жавар хургасан мэт санагдана...

Внуковагаас Москва орох замд “Гордость Россий” (Оросын бахархал) гэсэн бичиг бүхий том самбарууд үзэгдэх агаад тэдгээр самбарт ихэвчлэн Оросын бага ястан залуусын зураг дурайх авай. Хэний хүү, хэний нутагт... гэх гашуун бодол зурсхийхийн төдийд “Агуу Орос, Алтан Москва” гэсэн багаас суусан бахархлыг дарсхийнэ. Жирэлзэн өнгөрөх эдгээр самбар дайнтай улсад ирснийг сануулах бөгөөд ямар ч метрополис хотод тав алхаад л таардаг олон улсын сүлжээ кофе шоп, түргэн хоолны газрын хаяг үл үзэгдэх нь өрнөдийн орнуудын Москвад тавьсан хориг. Харин Монголын парламентын дарга мөнхийн хөршдөө айлчлахдаа 200 сая хүнтэй Евроазийн эдийн засгийн зах зээл рүү эргэлтэд оруулж болох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 70 орчим бизнесмэнийг дагуулан ирлээ. Монголоо үүрээд нүүхгүйгээс хойш хоёр хөрштэйгөө харилцах гадаад бодлого бол Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гурван гишүүн төдийгүй үндэстнээ боддог улстөрч бүхэнд уран нүүдэл нүүх ухаан байдаг. УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володины урилгаар анхны гадаад айлчлалаа хойд хөршөөс эхлүүлж байгаа нь ч үүнтэй холбоотой.

 

Экспортоо тэлэх ЭХНИЙ БОДЛОГО

 

УИХ-ын дарга Н.Учрал уулзалт бүртээ онцолж байсан нэг үг нь “Тарифийн хөнгөлөлт”. Энэ нь цаанаа экспортыг тэлж, эдийн засгаа солонгоруулах эхлэл болох учраас тэр. Төрийн Думын дарга В.В.Володинтой албан ёсны хэлэлцээ хийхдээ ч,  Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзахдаа ч “Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын худалдааны түр хэлэлцээрийг харилцан ашигтай хэрэгжүүлж, Монголын экспортын боломжийг тэлэхэд УИХ онцгой анхаарна” хэмээж байлаа. Монголын 367 нэр төрлийн бүтээгдэхүүнийг тарифийн хөнгөлөлттэйгөөр, зарим бүтээгдэхүүнийг 0 татвартайгаар 200 сая хүнтэй зах зээл рүү гаргах Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан хэлэлцээрт УИХ-ын дарга Н.Учрал Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд байхдаа Минскт гарын үсэг зурж байв. Харин түүнийг УИХ-ын даргаар томилогдсоны дараахан буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монголын парламент уг хэлэлцээрийг соёрхон баталсан. Евразийн зах зээлийг Монголд ойртуулахад нэг улстөрч ингэж хоёр алхам хийсэн нь цаг хугацааны бас л сонин давхцал. Энэ холбоонд багтдаг 5 улс болоод Монголын парламент соёрхон баталсны дараа албан ёсоор хэрэгжиж эхлэх энэхүү түр хэлэлцээр 3 жилийн хугацаатай. Хэлэлцээрийг Евразийн эдийн засгийн холбооны таван улсын гурав нь буюу ОХУ, Беларусь, Казахстан парламентаараа соёрхон батлаад буй. Армен, Киргиз Улс соёрхон батласны дараа Евразийн 200 сая хүнтэй эдийн засаг Монголтой айлсах нь ээ. Энэ бол уул уурхайн бүтээгдэхүүн, тэр тусмаа зэс нүүрснээс өөр экспортгүй шахам манай улсын хувьд гадагш гаргах бүтээгдэхүүнүүдээ тэлэх алтан боломж. Эдийн засгаа солонгоруулж, экспортоо тэлэх тухай сүүлийн 20 гаруй жилийн турших яриа ажил хэрэг болоход алхам алхмаар дөхсөөр л байна.

Эергээр нөлөөлөх УДААХЬ БОДЛОГО

Нэг хүнд ногдох ДНБ нь 13650 ам.доллар гэсэн үзүүлэлтээрээ дэлхийд 66 дугаарт эрэмбэлэгддэг хэдий ч ОХУ-ын хувьд манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл үлэмж их.

Стратегийн гол бүтээгдэхүүн шатахуун 100 хувь шахуу ОХУ-аас хараат, стартегийн гол төмөр замын 49 хувь нь ОХУ-ын харьяанд, стратегийн гол салбар эрчим хүч нь бас л ОХУ-аас хамаардаг улсын хувьд ОХУ-ын явуулж байгаа гадаад бодлого дээр зарим улс шиг байр сууриа хүчтэй, чигч илэрхийлэх боломж хомс.

Харин дээр дурдсанчлан уран нүүж, улс орондоо ашигтай яриа хэлцлийг хийх нь л улстөрчдийн ур ухаан. УИХ-ын даргын айлчлалаар экспортын бүтээгдэхүүнээ тэлэх боломжийг дахин бататгасан бол эдийн засагт шууд нөлөөлөх яриа хэлцэл, уулзалтуудыг айлчлалын албан ёсны төлөөлөгчид хийв. Айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнд багтсан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев, Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов нартай албан уулзалт хийж шатахуун нөөцлөх сав түрээслэх ажлаа дахин нэг алхам урагшлуулсан. Энэ өвөл иргэдийг бухимдуулж, шатахуун түгээгүүрт уртаас урт дараалал үүсгэсний гол буруутан нь угтаа бол шатахуун нөөцлөх савгүйнх л байсан юм. Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс шалтгаалан шатахууны хэрэглээ ч дагаад өсч байгаа. Ганцхан жишээ дурдахад 2024 онд 2.8 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэсэн бол өнгөрсөн онд энэ тоо 200 мянган тонноор өсчээ. Харин энэ өсөлтөөр тооцвол энэ онд манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ 3.1 сая тоннд хүрнэ. Агуулах сав барихгүй бол оны өмнө үүссэн шатахууны хомсдол дахиад ч ирнэ. Шатахуун хадгалах сав нь хэвээрээ, хэрэглээ нь өсөөд байвал энэ байтугай л бэрхшээл бидний өмнө байгаа. Бас шатахуун агуулах сав барихад ганцаар ч тогтохгүй жил шаардлагатай учир Монголын төр, салбарын яам урьдчилан сэргийлээд яриа хэлцлүүд хийжээ. Шатахуун нөөцлөх сав түрээслэх техник ажлуудын уулзалтуудыг УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүн-Г.Дамдинням сайд амжилттай хийлээ.


Хүлээн зөвшөөрүүлэх ГОЛ БОДЛОГО

 

УИХ-ын дарга Н.Учрал анхны албан ёсны айлчлалаа хойд хөршөөс эхлүүлсний гол учир нь гэхдээ эдийн засгийн гэхээсээ илүү геополитикийн ач холбогдолтой байлаа. Олон тулгуурт гадаад бодлоготой Монгол Улс хоёр хөрш ба гуравдагч хөршүүдийн хооронд тэнцвэр барьж харилцдагийн тод жишээ нь Давосын эдийн засгийн форумын үеэр Д.Трампын санаачилсан “Энхийн зөвлөл”-д Ерөнхий сайд Г.Занданшатар нэгдэж гарын үсэг зурсны дараа ОХУ-д хийсэн УИХ-ын даргын албан ёсны айлчлал байв. Манай улс энхийг эрхэмлэсэн, бие даасан, тэнцвэртэй олон тулгуурт гадаад бодлоготой гэдгийг нотлосноороо УИХ-ын дарга Н.Учралын анхны айлчлалын үнэ цэн оршино. Хэт нэг талд хэлбийлгүй олон тулгуурт гадаад бодлого явуулах нь бидний ОРШИХУЙН ҮНДЭС гэдгийг олон улсад эх орноо төлөөлөх бүртээ улстөрчид санах учиртай. Ийм байр сууриа илэрхийлж чадсан учраас ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко “Монгол Улс бол ОХУ-ын Ази Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш” гэдгийг ч УИХ-ын дарга Н.Учралтай уулзах үеэрээ нотлолоо. Үнэхээр ч өрнөдийнхөн бүгд нүүр буруулсан энэ цаг үед Монгол Улс ОХУ-ын хувьд зөвхөн хөрш улс гэдгээр тогтохгүй чухал түнш гэдгээ хүлээн зөвшөөрүүлж байна... Буцах цаг ирэхэд УИХ-ын дарга Н.Учрал улс орныхоо олон тулгуурт гадаад бодлогыг хөршийнхөө сэтгэлд сэв суулгахгүйгээр дахин таниулж чадсан байлаа.

Жавар арилжээ. Гэхдээ Марина Цветаевагийн Москва аанай л цастай үдлээ. Внуковаг цас нэвсийтэл дарах ч дулаахан, хачин дулаахан байлаа... Г.Аюурзана зохиолчийн орчуулгаар Оросын мөнгөн үеийн нэрт найрагч, Москвагийн охин Марина Цветаевад би хачин дуртай болчихсонсон. Уг нь Москва түүний “Ингэж л хорвоог анирладагсан...” хэмээх тансаг мөртүүдийг хэлхүүлсэн уран яруу хот юмсан.

С.Ононтуул

0
ЖИРГЭХ
Санал болгох
Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Wefred Zero (15.222.61.20)
    WHAT CAN I DO TO RECOVER MY STOLEN BITCOIN? CONSULT // GEO COORDINATES RECOVERY HACKER I have read a lot of stories about people losing money to investment scams. I too have been a victim of this scams. I lost about $700 in Bitcoin some months ago, I searched around and tried to work with people ,unfortunately I was scammed as well. This happened for months until I came across GEO COORDINATES RECOVERY HACKER. I would first want to thank GEO COORDINATES RECOVERY HACKER for their professional support and unshakable devotion, which resulted in the successful recovery of my money. I would highly recommend them to anyone in need of such services. Details for getting in touch: Email: Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram:@Geocoordinateshacker
    2026 оны 02 сарын 21 | Хариулах
  • Wefred Zero (15.222.61.20)
    WHAT CAN I DO TO RECOVER MY STOLEN BITCOIN? CONSULT // GEO COORDINATES RECOVERY HACKER I have read a lot of stories about people losing money to investment scams. I too have been a victim of this scams. I lost about $700 in Bitcoin some months ago, I searched around and tried to work with people ,unfortunately I was scammed as well. This happened for months until I came across GEO COORDINATES RECOVERY HACKER. I would first want to thank GEO COORDINATES RECOVERY HACKER for their professional support and unshakable devotion, which resulted in the successful recovery of my money. I would highly recommend them to anyone in need of such services. Details for getting in touch: Email: Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram:@Geocoordinateshacker
    2026 оны 02 сарын 21 | Хариулах
  • Hugo Relish (194.35.122.189)
    Last year was crazy, business was failing and I was a step away from bankruptcy, so I decided to venture into binary investment, at first it looked all good and fine with many high hopes, a risk I was afraid of even while taking it, sooner than later my fears caught up with me when I found out that I was being conned and I officially when bankrupt, I stated selling my properties just to survive when I came across Mac and his team who saved me, got my money back to me and I was back on my feet, you can send a mail to macprivateinvestigators@gmail.com to get in touch with them, now I'm living better and business is also getting better.
    2026 оны 02 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
    11 мин
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
    51 мин
  • Диана гүнжийн ах: Чарльз надад “Бид түүнийг удахгүй мартах болно” гэж хэлсэн
    59 мин
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
    1 цаг 15 мин
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
    1 цаг 21 мин
  • Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
    2 цаг 11 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
    2 цаг 20 мин
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
    2 цаг 37 мин
  • Төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ
    2 цаг 55 мин
  • “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    20 цаг 16 мин
  • Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
    20 цаг 17 мин
  • ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
    22 цаг 20 мин
  • Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох эшлэлүүд...
    22 цаг 31 мин
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
    23 цаг 28 мин
  • Японд 100 болон түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 100 мянгыг давлаа
    23 цаг 46 мин
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Монгол эмэгтэйн бизнес АНУ-ын 2026 оны шилдэг 100 жижиг бизнесийн жагсаалтад багтжээ
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
    Өчигдөр 10 цаг 26 мин
  • Бичил биетний тэсвэржилтийн бүсийн лабораторийн сүлжээний 5 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Монгол Улсад болж байна
    Өчигдөр 10 цаг 17 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК