
"АЛДАРТ ЭХИЙН 1, 2 ДУГААР ОДОН" шинээр авах ээжүүдийн материалыг 2026 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хорооны нийгмийн ажилтан хүлээн авна.
Бүрдүүлэх материал:
- 1. Эхийн цахим үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар
- / "E-Mongolia" болон Улсын бүртгэлээс авсан лавлагаатай бол нотариатаар батлуулах шаардлагагүй/
- 2. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /Хүүхэд насанд хүрсэн бол иргэний үнэмлэхийн хамт нотариатаар батлуулах/
- 3. Насанд хүрээгүй хүүхдийн эрүүл энх бойжиж байгааг батлах өрхийн эмчийн тодорхойлолт
- 4. Анкет бөглөх /Хорооны нийгмийн ажилтнаас авах/
- 5. Өргөж авсан /0-3 насны хүүхэд/ болон, овог нэр сольсон хүүхэдтэй бол, овог нэр болон, үрчилсэн гэрчилгээг нотариатаар батлуулах эсвэл улсын бүртгэлээс лавлагаа авах

























































