Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина

2026-4-03
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт ЕБС-ийн сурагчид уншиж, эх оронч сэтгэл, тусгаар тогтнолын ухагдахууныг шүлгээр дамжуулан илэрхийлдэг билээ.

Тэгвэл өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 03-ний Баасан гарагт Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч "Тусгаар тогтнол" шүлгийг унших гэж байна. Үйл ажиллагаа 15 цагаас болно. 

Уламжлал болоод буй уг арга хэмжээг анх 2016 онд тус сургуулиас санаачлан зохион байгуулж тус сургуулийн 3,333 сурагч Сүхбаатарын талбай дээр “Тусгаар тогтнол” шүлгийг уншиж, олонд хүргэж байжээ.

"Тусгаар тогтнол" шүлэг

Ханат цагаан гэрийн

Од хийморийн тоонон дээр

Хасаг халуун тулганы

Омог дөрвөн тотгон дээр

Хан Алтай аавын

Онгон тэргүүн оргил дээр

Хатан Сэлэнгэ ээжийн

Одод орчих мандал дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Ганган улаан тэмээний

Зогдор дэвсэх тэшил дээр

Гантай мөнгөн хэтний

Зоо дэлдэх тээгэн дээр

Галбын халуун говийн

Хулан ангах ээрэм дээр

Гантиг чулуун хясааны

Янгир халих элгэн дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Хүж дурдан бүсний

Ташаа дарах нугалаан дээр

Хүрэл манан хөөргөний

Даалин дарах наргиан дээр

Хүүшийн сүүдэр буусан

Уулын гацаа бууцан дээр

Хүннү дээдсийн тамгалсан

Улбаа гархин буурин дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Ширмэн төмөр дөрөөний

Шивээ зурах тавган дээр

Шижир алтан ээмэгний

Шигтгээ чимэх гархин дээр

Шинийн хоёрны саран

Хаяарч шингэх тэнгэр дээр

Шинэ нялх ногоо

Ханшиж задрах газар дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Аавын мөнгөн хазаарын

Найман цэнгийн товруун дээр

Азын алаг мэлхийн

Наян нэгэн шагайн дээр

Алиахан саарлын унага

Хөллөн тэнцэх нуга дээр

Ангирын хоёр дэгдээхий

Хөвөн цэнгэх нууран дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Индэр улаан галын

Цац бадман дөлөн дээр

Ижил хоёр загалын

Цацаг шанхан дэлэн дээр

Идэр гурван есийн

Цас чахрах цайдам дээр

Илд есөн голын

Цан хөөрөх царман дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Бэлгийн цэнхэр хадагны

Хоёр гардах дэлгээс дээр

Бэхэн хар гэзэгний

Хосоор дарах сүлжээс дээр

Бэрийн домогт цэцгийн

Хорвоо уярах дэлбээн дээр

Бидэрт мөнгөн сарны

Хоймор унах туяан дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Урсгал татмал усны

Хөл алдах ёроол дээр

Ургамал таримал модны

Хөрсөнд хавах ёзоор дээр

Уяран мэлмэрэх янагийн

Дурлал амилах харцан дээр

Уйлан мэндлэх үрийн

Дуулан орхих манцуйн дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Ажнай сайн хүлгийн

Гал цахилах тууран дээр

Аагисан улаан хүдрийн

Ган царцах хайлш дээр

Амар төвшин жаргалтай

Ам бүлийн дансан дээр

Алтан босго өлзийтэй

Айл бүхний үүдэн дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Баяр найрын ширээний

Амтат тансаг идээн дээр

Баян хангайд мөнхөрсөн

Арц хуш зээгэн дээр

Балтаар давтан хийсэн

Анжисны торгон ирэн дээр

Багц дүүрэн ургасан

Атрын тарианы мөрөн дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Эрт айлын хаяа

Дархан хилийн дээсэн дээр

Энх тайвны харуул

Дайчин эрсийн тангараг дээр

Эрдэнэ зуугийн хэрэмний

Зуун найман суварга дээр

Энэ зууны өргөөний

Зуун түмэн цонхон дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Эрх чөлөөний зарлиг

Ардын үндсэн хууль дээр

Эх хэл соёлынхоо

Адбиш баян сан дээр

Эрдэнийн арга билиг

Алтан соёмбын гачил дээр

Эх нутгийн шорооны

Амиар солих ширхэг дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Аав ээжийн буянтай

Өлзийт цагаан хоймор дээр

Амин гарвалын толботой

Өлгийт нялхсын өөжин дээр

Ардын журамт цэргийн

Өргөж ялсан туг дээр

Амьсгалаа бидэнд өгсөн

Өрлөг дээдсийн дурсгал дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Хан тэнгэрт сүмбэрлэсэн

Үйлдвэр уурхайн яндан дээр

Хаяа нийлж сүндэрлэсэн

Үлгэрийн харшийн туурган дээр

Хангай говь талын

Үлэмжийн өв баялаг дээр

Халуун эх оронч бүхний

Үндэсний их бахархал дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Сав саваар саалийн

Харваж хүрэхгүй зэлэн дээр

Сая саяар сүргийн

Хатирч хүрэхгүй бэлчээр дээр

Сар нарны өртөөнд

Хагацаж болшгүй учрал дээр

Сайхан Монгол орноо

Хайрлаж ханашгүй ерөөл дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Өглөө бүрийн нарны

Асгаран буух цацрал дээр

Өвгийн морин хуурын

Аялгуу хослох утсан дээр

Өргөн цээж чөлөөтэй

Амьсгалж яваа газар дээр

Өөрийн толгой мэдэлтэй

Амьдарч яваа заяан дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Ухаа хонгорын жолоог

Захлан татсан талбай дээр

Ухаант жанжин Сүхбаатарын

Зарлан дуудсан тунхаг дээр

Улаанбаатар нийслэлийн

Заяа тэтгэх дээвэр дээр

Улсаа ачлан захирсан

Засаг төрийнхөө ордон дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Нүүрэнд нь гал бадарсан

Монгол эцгийн хийморь дээр

Нүнжгэнд нь нар гэрэлтсэн

Монгол эхийн сэтгэл дээр

Нүүдлийн өргөөнд нэгдсэн

Монгол аймгийн холбоон дээр

НҮБ-ын шилтгээнд заларсан

Монгол Улсын далбаан дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Эзэн сууж жаргасан

Их заяагаа сүсэглэж

Эх орон талынхаа

Ирээдүйн таалалд нийцүүлж

Эрдэнэсийн далайгаас шүүрдсэн

Итгэлийн сувд үгсээр

Эрх жаргалаа баталсан

Иргэн бүхний гараар

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би.

/Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж/

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
Борооны тухай тунгалаг мөртүүд
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
"ХӨХ БААВГАЙ" FESTIVAL 2026 ирэх долоодугаар сард зохион байгуулагдана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (105.119.32.91)
    Адитя Прадхан Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM if you want to sell your 1 kidney for money $ $780,000USD contact the hospital email
    2026 оны 04 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
    23 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
    35 мин
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
    43 мин
  • Байнгын хороод хуралдана
    51 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 3 мин
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
    1 цаг 3 мин
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
    1 цаг 16 мин
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
    1 цаг 37 мин
  • Монголд анх удаа зохион байгуулагдах задгай усанд сэлэлтийн тэмцээний талаар мэдээлэл хийнэ
    1 цаг 42 мин
  • FIFA WORLD CUP: ДАШТ-д дебут хийж байгаа хамгийн залуу 10 тоглогч
    1 цаг 47 мин
  • Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ
    15 цаг 15 мин
  • Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томиллоо
    17 цаг 26 мин
  • “ШУНХЛАЙ” ХХК ТОП-100 аж ахуйн нэгжээр 22 дахь жилдээ шалгарлаа
    18 цаг 15 мин
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
    18 цаг 22 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий анхаарал татаж ойрын ДӨРВӨН тоглолт
    18 цаг 53 мин
  • Норвегийн угсаа залгамжлах хан хүү 4 жилийн хорих ял сонслоо
    19 цаг 2 мин
  • Имарт “ТОП-100” аж ахуйн нэгжийн 21-т шалгарлаа
    19 цаг 23 мин
  • Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ
    19 цаг 39 мин
  • Монгол, Австрийн эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын 9 дүгээр хуралдаан болов
    19 цаг 55 мин
  • Эрчим хүчний салбарын найдвартай ажиллагааг дэмжих зорилгоор санамж бичиг байгууллаа
    20 цаг 7 мин
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
  • Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг нэр дэвшүүлжээ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • "ХӨХ БААВГАЙ" FESTIVAL 2026 ирэх долоодугаар сард зохион байгуулагдана
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • “Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн замын ажил дууслаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Ерөнхий сайд Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Ерөнхий сайд Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • No Brand-ийн Монгол дахь анхны салбар Яармагт нээгдэнэ
  • “Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн замын ажил дууслаа
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • "ХӨХ БААВГАЙ" FESTIVAL 2026 ирэх долоодугаар сард зохион байгуулагдана
24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК