
Улс орон даяар хүүхдийн авьяасыг нээж хөгжүүлэх “Авьяас” хөтөлбөр
хэрэгжиж байгаа. “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийг найрал дуугаар
авьяасыг нээж хөгжүүлэхээр болжээ.

Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуулийн дуу хөгжмийн багш Л.Энхцэцэг найрал дуучид бэлтгэхдээ чадвартай болохоор найрал дуугаар хүүхдийн авьяасыг нээх үндэсний сургагч багшаар сонгогдсон байна. Тавдугаар сургуульд л гэхэд 200-гаад хүүхэд найрал дууны дугуйланд бүртгүүлжээ. Дуу хөгжимд сонирхолтой юм гээд бүгдийг найрал дуучид болгохыг зорихгүй. Найрал дуугаар авьяасыг нь нээн хөгжүүлэх, цаашлаад зөв хүн болж төлөвшүүлэхийг зорьж байгаа юм. Гэхдээ энэ хөтөлбөрөөр сургуулиас зохиосон үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, авьяастай хүүхдийн авьяасыг тордох биш, бүрэг ичимхий, өөрийгөө илэрхийлэхдээ маруухан хүүхдийн нуугдмал авьяасыг нээхийг хичээх юм байна.
Д.Ундрах 24tsag.mn