
Гурван
шатны шүүхээс гэм буруутай нь нотлогдоод буй МАХН-ын дарга Н.Энхбаярыг дөнгөж сая Зайсангийн хорих руу авч явлаа.

Гурван
шатны шүүхээс гэм буруутай нь нотлогдоод буй МАХН-ын дарга Н.Энхбаярыг дөнгөж сая Зайсангийн хорих руу авч явлаа. Түүнийг яг хорих ангид хуваарилаагүй байгаа юм байна. Албаны эх сурвалжаас тодруулахад "Яг хэзээ хорих ангид хуваарилах нь тодорхойгүй байна. Юутай ч Зайсангийн дамжин өнгөрүүлэх рүү авч явж байна" гэлээ. Тэрээр гурван шатны шүүхээс хорих ял сонссон дөрвөн сар гаруйн хугацаанд Сайд нарын гэгдэх хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн билээ. МАХН-ын дарга Н.Энхбаярт анхан
болон давж
заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 150.3, 263.2-т зааснаар дөрвөн
жилийн
хорих ял оноосон. Харин Улсын дээд шүүхээс түүнд холбогдох хоёр хэргийг
хэрэгсэхгүй болгож, дөрвөн жилийн хорих ялыг 2.6 жил болгон өөрчилсөн
билээ. Гэвч тэрээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Улсын дээд шүүхийн
Шүүхийн ерөнхий зөвлөлд хандаад байгаа юм. Н.Энхбаярыг Эрүүл мэндийн сайд Н.Удвал монголд байхгүй эмгэг туссан гэдэг ч тэрээр архаг хордолтод орсон гэх онош батлагдсан билээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (8)