

Мөн тэдгээр хижээл эрчүүд өөрийгөө ахин залуухан, эрч хүчтэй, секси гэдгээ мэдрэхийг хүсдэг бололтой. Мөн үүний зэрэгцээ ахин халамжлах, туслах, жолоодохыг хүсдэг аж. Түүнээс гадна, залуу хатагтай бол тэс өөр ертөнц. Хижээл хүний хэзээ ч харьцаж байгаагүй тийм ертөнц. Гэнэт ийм ертөнцтэй учран, түүнийг эзэмших боломжоо алдахгүйг хичээдэг байна.
Эмэгтэйчүүд нас ахих тусам улам туршлагатай аятайхан болж, мөнгөний боломжийн хэрээр гоо сайхны хагалгааны талаар төлөвлөж эхэлдэг аж. Харин эрчүүд тийм биш гэнэ, өөрөөр хэлбэл төдийлөн төлөвшиж намба суудаггүй бололтой. Бууралтсан үс, бүдүүн гүзээгээ ч үл хайхран, залуухан “лусын дагинасыг” эргүүлж гүйнэ.
Харин тэдгээр “янзагууд” нь юу бодож, төлөвлөж, мэдэрдэг нь ихэвчлэн оньсого мэт. Зарим тохиолдолд, хур хөрөнгө ихтэй хөгшин амрагаа “чад хийх” хоногийг тоолон, эд баялагт нь эзэн болохоор “баясаад” сууж байхыг үгүйсгэх аргагүй.
Сэтгэгдэл (5)