

1.Бэхэлгээ салах үед тэр дасгалынхаа хамгийн өндөр цэгт байв. Хөндлөвч болон тулгуур төмөр түүнийг цохисонгүй, биед нь орооцолдож доош нь татсангүй. Тэгсэн бол тэр шууд үхэх байлаа.
2. Осол болох үед түүний толгой нь дээшээ, хөл нь доошоо буюу газар дээр явдаг байрлалаараа агаарт байж таарчээ. Ингэснээр тэр анхаарлаа төвлөрүүлж, орчноо үнэлж цэгнэх боломжтой байсан гэж өөрөө ярьжээ. Хэсэг хугацаанд чөлөөт уналт хийсний дараа амжиж шүхрээ задалсан байна. Үгүй бол тэр шууд үхэх байлаа.
3. Хенриксон хад мөргөж няцлуулсангүй. Бэхэлгээ нурах агшинд тэрээр яг сальто хийж таарсан нь хадны ирмэгээс түүнийг холдуулж чаджээ. Тэгэж таараагүй бол тэр шууд үхэх байлаа.
Товчхон хэлбэл бэхэлгээ, тулгуур бараг л “хэрэгтэй үедээ” салж унажээ. Хожим хүүхдүүддээ ном уншиж өгөөд сууж байхад нь энэ осолтой нэвтрүүлэг зурагтаар гарч таарчээ. “Тэр үед би ингээд сууж байхгүй байж ч болох байсан шүү дээ гэдэг бодол зурсхийсэн. Гэхдээ би энэ спортоо орхихгүй. Дахиад үсрэнэ. Яадаг юм” гэж норвеги эр ярьж байна.