
УИХ-ын чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байсан ч МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг чуулганы хуралдаанаас завсарлага авч байгаагаа мэдэгдлээ. Ийнхүү завсарлага авах болсон нь МАХН-ны дарга Н.Энхбаярыг Улсын дээд шүүхийн тогтоолоор Зайсангийн хорих анги руу авч явсантай холбоотой бололтой. Ямартаа ч тэд эхний ээлжинд нэгш цагийн завсарлага авч, дараа нь өнөөдрийн чуулганд суух эсэхээ шийдэх аж.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг АН-ын бүлэг өргөн барьсан бол Монгол Улсын
Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг бүлэггүй МАН-ын гишүүд хүлээж байгаа билээ.