
Энэ онд Монголд сагсан бөмбөгийн спорт үүсч хөгжсөний 66 тохиож байгаа юм. Ойн босгон дээр өнгөрсөн хоёрдугаар сард Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо гэх төрийн бус байгууллагыг сагсан бөмбөгийн өнөө цагийн өнгө төрхийг тодорхойлж буй зарим багийн эзэд, дасгалжуулагч, “TLG-13” ТББ-ынхан хамтран байгуулж байжээ. Тэгвэл өнөөдрийн их хурлаар тус холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг сонголоо.
Анхдугаар их хурлын үеэр оролцогчид Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагаа, цаашид зохион байгуулах арга хэмжээ, төлөвлөгөөний талаар танилцуулснаас гадна Монголын сагсан бөмбөгийн спортын ертөнцөд үүсээд буй ойлгомжгүй байдал, зөрчилдөөний талаар хөндөж байв.
Тухайлбал, аливаа тэмцээнд оролцогч багуудын ур чадварыг чанаржуулах, өсвөр үе залуучуудаа дэмжих, олон улсын чанартай тэмцээнүүдэд баг, тамирчдыг оролцуулах, эмэгтэй лигийн багийг байгуулах тал дээр илүүтэй анхаарч ажиллах цаг болсныг уг их хурлын үеэр онцолж байлаа.
Сэтгэгдэл (1)