
МҮАН-ын дарга М.Энхсайхан "Монголын төмөр зам" төрийн өмчит компанийн захирал болоод удаагүй байгаа. Түүнийг Шинэ төмөр зам тавих төслийг удирдуулахаар ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ албан тушаалд томилсон. Төслийн хүрээнд Тавантолгой-Сайншандын чиглэлд 468 км, Сайншанд-Хөөтийн 450,
Хөөт-Чойбалсангийн 155 км, Хөөт-Нөмрөгийн 380 км,
Тавантолгой-Гашуунсухайтын 267 км, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлд
46 км зам тавина. Тэгвэл энэ төслийг М.Энхсайхан "Шинэ төмөр зам барих төсөл зүгээр нэг эдийн засгийн төсөл биш энэ бол улс төрийн болон геостратегийн том төсөл" хэмээн тодорхойлжээ.
Сэтгэгдэл (8)