Нийслэлийн Авто замын газрын даргын тушаалаар тус газрын орлогч дарга Д.Баясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хэсэг байгуулсан уг тушаалд “ Цаг агаар эрс хүйтэрч байгаатай холбоотойгоор 2012 оны 12-р сарын 20- 2013 оны 1-р сарын 03-ыг хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт харъяалагдах авто зам, давааг цасанд хаагдахаас урьдчилан сэргийлэх, нөхцөл байдал хүндэрсэн үед шуурхай удирдлага зохицуулалтаар хангаж ажиллах, инженерийн шугам сүлжээний гэмтэлтэй холбоотой авто замын байгууламжид гарсан эвдэрлийг нөхөн сэргээх ажлыг зохион байгуулна” хэмээн дурьджээ.


Сэтгэгдэл (1)