
Өнөө өглөө гэхэд л эмэгтэй гишүүд Соёл, спорт, аялал жуулчлалын яаман дээр уулзаж, өглөөний цай уунгаа ажил төрлийн яриа өрнүүлжээ.
“Дэлхий сөнөх нь” гэсэн хоосон яриа заримд нь айдас, нөгөөд нь мөнгө олох арга, аль эсвэл хошин шог гэмээр үзэгдлүүд цуварч буй энэ өдөр УИХ-ын эмэгтэй гишүүд өнөө цагт аль хэдийнэ гээгдсэн “мунхарлыг” үл ойшоон, ажилдаа л анхаарал хандуулсан гэж болно.
Тэд энэ уулзалтынхаа үеэр цаашид Соёл, спорт, аялал жуулчлалын яамны ажлыг дэмжиж, тус яамнаас өргөн барих хуулийн төсөл, нэмэлт өөрчлөлт болон хууль тогтоомж дээр ч хамтрах талаар ярилцсан байна.
Анхны эмэгтэй Ерөнхийлөгчид баяр хүргэв
БНСУ-ын түүхнээ анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж, манай УИХ дахь эмэгтэй гишүүдийн зүгээс шинэхэн Ерөнхийлөгч, хатагтай Пак Гён Хэ-д хандаж, баяр хүргэсэн илгээлтийг өчигдөр явуулсан байна.
Тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдсон явдал тань Ази тивд түүхийн шинэ хуудас нээсэн сэтгэл хөдлөм үйл явдал гэдгийг УИХ-ын бүсгүйчүүд онцлоод, эрхэм хүндтэй шинэ албанд нь амжилт хүсч, ард түмэн, улс орондоо ихийг хийж бүтээхийг тэргүүн хатагтайд хүсэн ерөөжээ.
2013 оны босгон дээр БНСУ-д эмэгтэй улс төрч хүнд сорилтыг давж, ялалт байгуулсан нь үдэж буй 2012 оныг онцгой жил болгож байна хэмээн манай эрхэм гишүүн бүсгүйчүүд илгээлтдээ дурдсан байна.
Сэтгэгдэл (5)