
Харин Н.Энхбаярын эхнэр О.Цолмон хорлогдсоноос хоол идээгүй нь дээр. Тиймээс өлсгөлөн зарлана гэсэн юм.
Мөн өчигдөр 16.30 цагт МАХН-аас мэдээлэл хийж, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал, УИХ-ын дэд дарга, МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цог Хорих анги руу ачих үед би байгаагүй. Бичлэгийг үзлээ. 401 дүгээр ангид очиж, хоёр цаг гаруй харлаа. Энэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд баривчилсан байдал давтагдсан гэж ойлгож байна. Бие нь муу байгаа, өөрийгөө чадан ядаж дааж байгаа хүнийг нүүрээ багласан хүмүүс авч явсан байна. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхээр хянаад хоёр хэргийг хэргэсэхгүй болгосон, ялыг нь хассан. Одоогийн хоёр хэргийг хуульч хүн үзэх юм бол хэрэг гэж үзэхээр биш юм байгаа. Биеийн эрүүл мэнд сайнгүй байхад эмчилгээг тасалдуулж авч явж байгаа нь дэндүү хүнлэг бус, харгис байна. Хамгийн гол нь үүнийг таслан зогсоох механизм алга байна. Хянадаг прокурор, шүүх байх ёстой. Ерөнхийлөгч ч үүнд анхаарал хандуулж байх ёстой. Өөртэй адилхан төрийн тэргүүн байсан, дараагийн сонгуульд оролцох боломжтой байсан хүн. Үүнийг бодохоор нийгэмд дахин том түгшүүр бий болголоо гэж үзэж байна. Энэ асуудал ганцхан манай намын асуудал биш, хүн бүрт тохиолдож болох аюулт үзэгдэл үүсч байна. Бичлэгийг олон нийтэд хүргэх байх гэж бодож байна.
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба:
-Н.Энхбаяр даргыг хүч хэрэглэн авч явсан нь олон хүний нүдэн дээр болсон үйл явц. Бид ардчилсан улс. Энэ нь ардчиллын үнэ цэнийг алдаж байгааг харуулж байна. МАХН улстөрийн гуравдагч хүчин. УИХ-д суудалтай, Засгийн газарт ажиллаж байгаа улс төрийн хүчин. Тиймээс ард иргэддээ үнэн мөнийг шударгаар илчилж, хэлэх үүрэгтэй, хариуцлагатай гэж ойлгож байна. Тэгэхээр нийгмийг түгшээж байгаа энэ үйл явц нь Монголын ардчилалд тохиож байгаа том хохирол юм. Ийм хохирлыг цаашид гаргахгүй байх тал дээр МАХН үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана гэдгийг хэлье гэсэн юм.
Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр МҮОНРТ-ийн “Цаг үе-Үзэл бодол” нэвтрүүлэгт орох үеэр нь сэтгүүлчид хэлмэгдүүлэлт явагдаж байгаа эсэхийг асуухад “Бид бүгд нэг зүйлийг ойлгож байгаа. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй. Хууль дээр ч тэгж бичсэн байгаа. Тэгэхээр ямар нэг асуудал байлаа гэхэд хувь хүн хүн талаас нь, хувь өөрийн санал бодлоо хэлж байгаа. Хүн ч бас өөрийгөө хамгаалах эрхтэй. Гэхдээ нөгөө талаасаа хэрвээ хэрэг хийсэн гэж шүүхэд сэжиглэгдэж байгаа бол хэн байх нь хамаагүй бүх хүнтэй тэгш л харьцах ёстой. Ерөнхийлөгч ч ийм үүрэг хүлээх учиртай” хэмээн байр сууриа илэрхийлсэн гэсэн билээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (51)