
Учир нь энэ жил мал хулгайлах гэмт хэрэг улсын хэмжээнд 1250 бүртгэгджээ. Мөн мал хулгайлах гэмт хэрэг 27 хувиар өссөн гэсэн тоо баримт гарсан байна. Хөдөө, орон нутагт үйлдэгдэж буй мал хулгайлах гэмт хэргийн шалтгаан нөхцөл, авч хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэлийг малчид болон цагдаагийн албан хаагчдад өгсөн байна.
Мэдээлэлтэй холбогдуулан хэсгийн төлөөлөгч, иргэд, малчид мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллуулах талаар харилцан санал, туршлагаа солилцож, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөөг гарган ажиллахаар болжээ.
Зөвлөгөөнд Төв, Хэнтий, Дундговь, Дорноговь аймгийн цагдаагийн газар, Багануур, Налайх, Багахангай, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн удирдлага, алба хаагчид болон иргэд, малчдын төлөөлөл оролцож санал хүсэлтээ илэрхийлжээ.