

Харин уулзалтын эхэнд Санте Сюд ТББ-ын төлөөлөгчид Монакогийн хант улсын санхүүгийн дэмжлэгтэй Санте Сюд байгууллагаас Архангай аймагт хэрэгжүүлж байгаа хөдөөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах төслийн хэрэгжилтийн талаар танилцуулав. Энэхүү төсөл нь 2009 оны 9 дүгээр сараас Архангай аймгийн Эрүүл мэндийн газар, аймгийн нэгдсэн эмнэлэг, тус аймгийн Их Тамир, Батцэнгэл, Эрдэнэбулган сумдад эмнэлгийн багаж хэрэгсэл хандивлах, орон нутгийн эмч мэргэжилтнүүдэд төсөл боловсруулах, орчны шинжилгээ хийх, багаар ажиллах чадвар эзэмшүүлэх, сувилахуй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харьцаа хандлагыг сайжруулах зэрэг байгууллага хөгжүүлэх олон талын сургалт явуулсан нь ихээхэн үр дүнтэй болсон ба энэхүү төслийн үргэлжлэл болгож төслийн хоёр дах шатны төслийг Архангай аймгийн бүх сумдыг хамруулан эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа талаараа дэлгэрэнгүй танилцуулав.
Сэтгэгдэл (1)