
Тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдсон явдал тань Ази тивд түүхийн шинэ хуудас нээсэн сэтгэл хөдлөм үйл явдал гэдгийг УИХ-ын бүсгүйчүүд онцлоод, эрхэм хүндтэй шинэ албанд нь амжилт хүсэж, ард түмэн, улс орондоо ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөжээ.
2013 оны босгон дээр БНСУ-д эмэгтэй улстөрч хүнд сорилтыг давж, ялалт байгуулсан нь үдэж буй 2012 оныг онцгой жил болгож байна хэмээн манай эрхэм гишүүн бүсгүйчүүд илгээлтдээ дурдсан байна.