
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ Төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи их төлөв зүүнээс секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын сав газраар 27-32 градус, Хүрэн бэлчир, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын сав газраар 23-28 градус, говийн бүс нутгаар 12-17 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 33 градус хүйтэн, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.