

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама энэ явдлаас улбаалан дээрх хуулийг өөрчлөх томоохон төлөвлөгөө гаргана хэмээн амласан боловч, хууль тогтоогчдыг нэн даруй хөдөлгөхийн тулд олон нийтийн ийм санаачилга, хөдөлгөөн, шаардлага чухал юм.
Оддын нэгдсэн “Төлөвлөгөө шаардъя” хэмээх энэхүү үндэсний хэмжээний кампанийн гол уриалга нь энэ видео юм. Үүнд “Хууль тогтоогчид хууль дүрмээ чангатгах гэсээр байтал дахиад хэдэн сургууль, хэдэн анги, хэдэн кино театр, хэдэн ээж, хэдэн хүүхэд, хэдэн аав гэмт хэргийн золиос болох вэ” хэмээн асуужээ. Тэд мөн 1999 оноос хойш Америкт гарсан галт зэвсгээр олон нийтийн газар олон арван хүний аминд хүрсэн хэргүүдийн жагсаалтаас “Виржиния Тех, Туксон, Аврора, Форт Хүүд, Оак Крийк, Ньютаун” хэмээн дурдаад “Дахиад хэд гэж” хэмээн асуусан байна.
Оддын энэхүү кампанийг дэмжиж АНУ-ын 750 хотын захирагч, 750 мянган хүн гарын үсэг зуран нэгдээд байгаа аж.





