

Тэгвэл өчигдөр уг дууг “YouTube” сайтаас нэг тэрбум дахь удаа үзсэн тоо гарчээ. “YouTube” сайтыг эзэмшигч “Google” компанийн мэдээлснээр “Gangnam Style” дуу өдөрт дунджаар арван сая удаагийн илэрцийг авдаг байна.
"Gangnam Style" дуу өнгөрсөн есдүгээр сарын 23-нд “Youtube” сайт дахь хамгийн олон “Like” авсан буюу нийт 2,141,758 хэрэглэгчийн дуртай дуу болж, Гиннессийн рекорд амжилтыг эвдсэн хэмээгдэж Гиннесийн номд бүртгэгдсэн билээ. Түүний өмнө Америкийн электро поп LMFAO-ын “Party Rock Anthem” дуу 1,574,963 хэрэглэгчээс “Like”авч, дээд амжилт тогтоож байсныг ийнхүү эвдсэн байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (3)