Дэлхий сүйрнэ гэсэн “онош”, хүлээлттэй өнгөрсөн сүүлийн өдрүүдэд улс төр, нийгмийн амьдрал үйл явдлаар дүүрэн байлаа. МАХН-ын дарга Н.Энхбаярыг Зайсангийн хорих анги руу ачсан бол, үүний өмнөхөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан юм. Энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлыг сайн мэдээгээр эхэлье.
Онцлох сайн үйлс: ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг амьдаадаа цалингийн зээл авч 5 сая төгрөгийн хандив өгсөн нь энэ долоо хоногийн онцлох сайн үйлээр тодроод байна. Ойндоо хүрээд сар ч болоогүй Ч.Сайханбилэг, М.Сайнбилэг хэмээх ихэр хүүгийн нэг нь хүнд өвдөж, элэг шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай болжээ. М.Сайханбилэг
хүү 45 хоногтойдоо цөсний төрөлхийн битүүрэлтэй хэмээн оношлогдож, 55
хоногтойдоо хагалгаанд оржээ. Гэсэн ч цөсний битүүрлээс болоод элэгнийх
нь үйл ажиллагаа доголдож, хатуурч эхэлсэн гэнэ. Хүүг БНСУ-д эмчлүүлэхэд нийт 150 сая төгрөг хэрэгтэй бөгөөд аав нь донор болох гэнэ. УИХ-ын гишүүн Ч.Сайханыилэг амьдаад нь туслахыг уриалаад үүрэн холбооны операторуудад хүсэлт гаргаж, хандив цуглуулах тусгай дугаар нээж өгсөн байна.
Онцлох шуугиан: Энэ долоо хоногийн сүүлээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүхийн шийдвэрийн дагуу Зайсангийн хорих анги руу шилжүүллээ. Түүнийг тусгайгийнхан мөн л дамжлан өргөсөөр хорих анги руу авч явсан юм. Н.Энхбаярын бие муу байгаа гэж эмч нар, гэр бүлийнхэн нь дахин дахин мэдэгдсээр байгаа бол шүүх, цагдаагийнхан нэгэнт шүүхийн шийдвэр гарсан тул дагах хэрэгтэй гэдгийг хэлж байна. Гэхдээ Н.Энхбаяр Зайсангийн хорих ангид ч гэсэн хэвтэж, эмчлүүлэх юм. Харин энэ удаад МАХН-аас засагт орсон гишүүд ямар нэг мэдэгдэл хийгээгүй бөгөөд Н.Энхбаярын эхнэр О.Цолмон л "Н.Энхбаяр эд нарт хорлогдож байхаар өөрийнхөө мөрөөр үхсэн нь дээр" гэж ээлжит мэдэгдлээ хийсэн юм.
Онцлох эшлэл: "Маш их гомдсон үед АН намайг дэмжсэн". УИХ-ын гишүүн Д.Арвин яагаад намаасаа гарч олон жил сөрөг хүчин байсан АН руу орсон тухай олон таамаг байсныг Д.Арвин өөрийн биеэр нэг тийш болгов. Тэрбээр МАН-д байж суух араггүй болоод АН-д орж байгаа гэх бөгөөд хэцүү цагт нь АН-ынхан л тусалж байсан гэх тайлбар өгсөн юм. “Би хүнд нөхцөлд сонгуульд орох нь. Нэг намын хоёр хүн өрсөлдөж байна.
Манай дүүргийн намын хорооны тэргүүлэгчид зөвхөн дүүргийнхээ даргыг
дэмжинэ гэсэн шийдвэр гаргалаа. Иймээс намын анхан шатны гишүүд бүгд
намайг дэмжих боломжгүй боллоо. Иймээс та бүхэн намайг эмэгтэй хүний
хувьд дэмжиж ажиллаач” гэж учир байдлаа хэлсэн. УИХ-ын дарга “Энэ
парламентад цуг сууж байсан эмэгтэй хүний хувьд шударга зөв явдгийн чинь
хувьд өөрийнхөө гишүүдээр дамжуулан дэмжинэ” гэдгээ хэлсэн. Ийм хүнд
үед, том тойрогт Ардчилсан нам, Ардчилсан намын жирийн гишүүд л дэмжсэн" гэлээ. Харин үүний цаагуур Д.Арвинг дараа нь элчин сайд болно гэсэн барьцаатайгаар АН-д орсон гэх мэдээлэл гараад байна. Тэгвэл Д.Арвин гишүүн "Би ямар ч үед сайд болохгүй" гэж тов тодорхой мэдэгдлээ.
Онцлох мэдэгдэл: Хэдэн сар дуншиж, МАН-ынхныг буйдантай суулт хийхэд хүргэсэн "бүлэг" гэгчийн асуудал цэгцэрлээ. УИХ-ын дэгийн тухай хуульд нам, эвсэл бүлэг байгуулахад УИХ байгуулагсднаас хойш 24 цагийн дотор албан бичиг хүргүүлэх ёстой гэсэн заалтыг өөрчилж байгаа юм. МАН-ны дарга Ө.Энхтүвшин албан ёсоор бүлэг байгуулагдсныг баяртайгаар уншиж, мэдэгдэв. Ингэснээр МАН-ын гишүүд ирэх долоо хоногоос байнгын хороодод хуваарилагдаж ажиллах юм.
Онцлох онигоо: Улс төрийн хүрээнд ч, энгийн иргэд ч нэг хүнээс ам асуухаар сууна. Дэлхий сүйрнэ, лаа шүдэнзээ бэлдэцгээ гэж монголчуудыг айлгаж орхисон "Орифлэйм"-ийн хатагтай Г.Оюунгэрэлийн "мэрэг, төлөг" оносонгүй, онигоо болов. Өвлийн бусад сар шиг жиндүүхэн байгаагаас өөр онц юм болсонгүй, бор хоног, шар өдрүүд үргэлжилж байна. "Алтан бумбын эрин" гэх лекцээрээ мөнгө олж, алдарт гараад амжсан Г.Оюунгэрэл таг чиг. Одоо гоо сайхны бараа нь хэчнээн сайн байсан ч түүний үгэнд нь итгэх хүн олдохгүй л болов уу. Юун түрүүнд дэлхий сөнөх яасан бэ? гэж асуумаар санагдаад...
Т.Гэрэл
Сэтгэгдэл (21)