
МҮОХ-ны ээлжит чуулган хуралдаж тус хорооны ерөнхийлөгчөөр Д.Загдсүрэн улирал сонгогдсон. Тэгвэл МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд УИХ-ын хэд хэдэн гишүүн сонгогджээ. Гүйцэтгэх зөвлөлийн сонгуульд 18 хүн нэр дэвшснээс Д.Баясгалан, Д. Жаргалсайхан нар нэрээ татаж, УИХ-ын гишүүн С.Батболд, Д.Арвин, Х.Баттулга нар чуулганд ирээгүй юм. Тиймээс тэдний нэрийг хасч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ /Спортын менежментийн холбоо/, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн /тэшүүрийн холбооны тэргүүн/, Ж.Хатанбаатар /Спортын анагаах ухаан/, Э.Мөнх-Очир/ буудлага/, Ц.Дамдин /кураш/, Д.Сугар /даам/, Д.Дорлигжав /жүдо/, Л.Халтар /гимнастик/, Ч.Зоригбаатар /хөнгөн атлетик/ нарын есөн хүн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгосон байна.