
Арванхоёрдугаар сар гараад улсын алдар цолтой бөхчүүдийн гурван томоохон барилдаан, 512 сумын зааны барилдаан, нийтийн монгол өсвөр бөхийн барилдаан МБӨ-нд зохиогдоод байна. Өчигдөр Өвөрхангай аймгийн нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болсон. Тэгвэл өнөөдөр Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой, Монголын уурхайчдын өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөхийн барилдаан болно. Уурхайчдын баярт түрүүлсэн бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 1 сая төгрөгийн бай гардах аж. Барилдаан Монгол бөхийн өргөөд 14 цагт эхэлнэ.