Хууль зүйн яамнаас ирэх онд хотын хүн ам төвлөрсөн газруудад цагдаагийн Иргэдэд үйлчлэх төв байгуулахаар болжээ. Энэ төв нь иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч, тусламж үзүүлэх аж. 2013 онд Улаанбаатарт цагдаагийн Иргэдэд үйлчлэх 20 төв барихаар төсөвт оруулсан байна. Эхний ээлжинд Драгон, Амгалан, Хаан банкны төв салбар гэсэн гурван газрын ойролцоох төвүүд ашиглалтад орох юм. Энэ нь хоёр давхраасаа орчныг хянах боломжтой, камерийн хяналтын системтэй байх аж.

