Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавесийн биеийн байдал сүүлийн өдрүүдэд тогтворжиж байгаа гэж тус улсын дэд ерөнхийлөгч өчигдөр мэдэгджээ. Венесуэлийн ерөнхийлөгчийн албан тушаалд 13 жил сууж байгаа тэрбээр 10 хоногийн өмнө Куба улсад хорт хавдрын хагалгаанд орсон юм. Уго Чавесийн биеийн байдал муу, хэдхэн сарын настай болсон гэж эмч нь мэдэгдэж байсан ч хагалгаа нь амжилттай болж, биеийн байдал нь ийнхүү тогтворжсон байна. Хэрэв түүний бие улам хүндрэх юм бол ирэх оны 1-р сарын 10-нд Ерөнхийлөгчийн нөхөн сонгууль явуулж магадгүй гэсэн мэдээллийг орон нутгийн хэвлэлүүд цацаж байна. Учир нь тухайн улсын ерөнхийлөгч биеийн байдлаас бол албан тушаалаа өгөх, нас барсан тохиолдолд 30 хоногийн дотор нөхөн сонгууль явуулах тухай хуультай аж. Харин Уго Чавесийн охин Мариа Габриель Чавез аавынх нь бие тогтворжиж байгааг хэлээд хэвлэлүүдийг биеийн байдлынх нь талаар худал, дэвэргэсэн мэдээлэл гаргахгүй байхыг хүсчээ.