

Сарын өмнө Хятадын шинэ удирдлагууд сонгогдож, өөрсдийн хөтөлбөр, бодлогын дагуу үйл ажиллагаагаа эрчимтэй эхлүүлсэн билээ. Ши Жинпиний удирдсан Хятадын Коммунист намын Төв хорооны Цэргийн зөвлөлийн баталсан журамд дээрх захирамж багтсан байна.
Мөн дээрхээс гадна Цэргийн зөвлөлийн гишүүд уулзах үеэр улаан хивс дэвсэх, хүндэт харуул зогсоох, тоглолт хийх, бэлэг дурсгалын зүйлийг өгөхийг хоригложээ. Түүнчлэн албан томилолтын үеэр тансаг зочид буудалд байрлахыг генералуудад хориглосон байна.
Түүнээс гадна гадаад орнуудаар хийх аялалын хугацааг хорогдуулахаар болж, цэргийн дарга нарыг ерөнхий хоосон үг хэллэг хэрэглэлгүй товчхон ярих ёстойг сануулсан байна.
“Эдгээр ёс суртахууны хэм хэмжээ төр засгийн өндөр албан тушаалтнуудад хэрэгтэй” хэмээн Ши Жинпин хэлжээ.
Д.Идэр