

АНУ болон Өмнөд Солонгосын шинжээчид хиймэл дагуулын авсан гэрэл зургуудад дүн шинжилгээ хийгээд Йонбен дэх ураны баяжуулах үйлдвэрээс гадна ийм өөр үйллдвэрүүд Хойд Солонгост байгааг мэдэгджээ.
Өмнөд Солонгосын мэргэжилтний мэдээлснээр Хойд Солонгос хэрэглэсэн түлшийг дөрвөн удаа дахин боловсруулаад бараг 40 кг зэвсгийн плутонтой болсон байгаа аж.
Хойд Солонгос 2005 онд өөрийгөө цөмийн зэвсэгтэй гүрэн улс хэмээн зарлав. 2006, 2009, 2012 онд Пхеньян цөмийн туршилт хийсний хариуд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хориг тогтоосон юм. 2010 оны 11-р сарын сүүлээр Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө өргөжүүлэхээ албан ёсоор батласан билээ.
Д.Идэр