Хятадын армын усан цэргийн корпуст 30 шинэ цэрэг нэмэгдсэн нь олны анхаарлыг татаж байна. Тэд энгийн цэргүүд биш бөгөөд бүгд ушугаар хичээллэдэг, мастер зэрэгтэй аж. Зарим нь аль хэдийн дэлхийн аварга цол хүртсэн залуус байгаа юм. Тухайлбал 16 настайгаасаа ушугаар хичээллэж, улсын хэмжээний тэмцээнд олон удаа түрүүлж байсан Ян Канли усан цэргийн корпуст оржээ. Тэд иргэдэд үзүүлбэр үзүүлэхээс гадна бусад цэргүүдэд тулааны урлаг зааж, цэргийн алба хаах сонирхлыг нь нэмэгдүүлж байгаа гэнэ.



Сэтгэгдэл (7)