
Үзэгчдийн хоног тоолон хүлээж буй “Ану хатан” киноны дуу, клиптэйгээ
бэлэн болжээ. Гитарчин Л.Өлзий-Орших үг аяыг нь бичсэн “Жинхэнэ хайр
зүрхэнд үлддэг” дууг “Хурд” хамтлаг дуулжээ.

Үзэгчдийн хоног тоолон хүлээж буй “Ану хатан” киноны дуу, клиптэйгээ бэлэн болжээ. Гитарчин Л.Өлзий-Орших үг аяыг нь бичсэн “Жинхэнэ хайр зүрхэнд үлддэг” дууг “Хурд” хамтлаг дуулжээ.
Ойрын үед шинэ уран бүтээл хийгээгүй “Хурд”-ын ийнхүү “Ану хатан” киноны дуугаар фэнүүдтэйгээ эргэн мэндчилж байна. Клипний ивээн тэтгэгчээр тээвэр зуучийн “Landex” ХХК ажилласан байна. “Жинхэнэ хайр зүрхэнд үлддэг” дууны зохиогч Өөжгий клипнийхээ эвлүүлгийн найруулагчаар ажиллажээ.
“Ану хатан” киноны клипийг 24-ний өдрөөс эхлэн цацах юм байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (3)