

Түүнийг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нэр дэвшүүлсэн хэмээн Цагаан ордон мэдээлсэн байна. Жон Керри нь АНУ-ын конгрессын Сенатын гадаад хэргийн хорооны даргаар ажиллаж байгаа юм.
АНУ-ын гадаад бодлогын байгууллагын одоогийн тэргүүн Хиллари Клинтоныг дараа сард төрийн албанаас явна гэж үзэж байна. Тэр ажлын хэт их ачаалал даахаа больж байна гэдгээ хэлж, албан тушаалаа өгөхийг хүсч байгаагаа нэг бус удаа илэрхийлж байсан юм.
Д.Идэр

