
Шинэ жилийн тэмдэглэлт баяр ар, араасаа цувардаг энэ өдрүүдэд халаасны хэдээ шавхаж авсан лаа шүдэнзээ борлуулж шинэ жилийнхээ мөнгийг олъё гэх нь ч байна. Зарим нь нөөцөлсөн лаа, шүдэнзээ малчдад олгоё гэж байгаа бол 50 сая малтай байж махны үнээ өсгөдөг малчдад өгөх хэрэггүй гэх нь ч байна. Бас нэг хэсэг фэйсбүүкчид “дэлхий сүйрэх” сургаар базаасан зүйлсээ сайн үйлсэд хандивлахыг ч уриалаад авлаа. Харин Шинэ жилийн өмнө баахан зарлага гаргахад хүргэсэн "зөнч" “Орифлэйм”-ийн Г.Оюунгэрэл, эргэн тойрныхон нь Алтын бумбын эринд очих гэж нэлээд мөнгө зарцуулсан гэнэ. Худалдаж авсан гэр, лаа, шүдэнзээ ч гэсэн яахаа бодож суугаа биз.
Ийнхүү нэг цуу яриа монголчуудын заримыг нь Шинэ жилийн өмнө хэрэггүй зарлага гаргуулж, энэ жилийн барцадыг нь арилгав бололтой. УИХ-ын дарга З.Энхболд "Дэлхий сөнөнө гэх цуурхал шинжлэх ухааны мэдлэгийг түгээхэд анхаар гэсэн дохиог бидэнд өгч байна” гэжээ. Үнэхээр ч шинжлэх ухаан хөгжсөн энэ үед сүлжээни бизнес эрхэлж, ашиг олох гэсэн нэгний үгэнд хэлсээр байхад массаараа итгэж байгаа нь монголчуудад шинжлэх ухааны мэдлэг дутуу, эсвэл тэрийгээ ашиглахгүй байгаагийн илрэл бололтой. "Монгол ардын Шударга ёс” бүлгийн ахлагч Галигаагийн Баярсайхан гэхэд л 21-нд дэлхий сүйрнэ гэж итгэсэн, үүнээсээ болж одоо онигоонд ороод байна. Өөрийг нь баалсан хүмүүст сүүлдээ "Би ганцаараа дэлхий сүйрнэ гэж яриагүй. Цаана чинь над шиг ярьсан хүн олон байгаа" гэх зэргээр замаа засч байх юм. Г.Оюунгэрэлийн онигоо олон хүнд халдаж, тэгээд “Монгол гэр зарна, + бонус нь газ 30 ш + лаа 100 ш, шүдэнз 200 толгой” гэсэн хөгжилтэй зар энд тэнд тэнэх боллоо. Энэ бол яах аргагүй оны онцлох үйл явдал...
Сэтгэгдэл (27)