
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.7, 91.2.10,91.2.12, 91.2.13,91.2.16, 91.2.17, 112.2.5, 112.2.6-д заасан найман зүйл ангиар буруутган ялласан юм.
Гэвч тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Уг гомдлыг маргааш Нийслэлийн шүүхэд хэлэлцэхээр болжээ.
Хуралд илтгэгч шүүгчээр Х.Эрдэнэсувд, улсын яллагчаар С.Хишигжаргал, хохирогчоор П.Туяа, хохирогчийн өмгөөлөгчөөр Ч.Эрдэнэ-Очир, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр М.Хувцагаан, Б.Болортуяа нар оролцохоор болжээ.
А.Бат-Ялалтыг банкинд их хэмжээний өртэй байснаас хэргийг үйлдсэн гэдэг. Харин мөрдөн байцаалтын тэрээр банкинд биш таньдаг гурван хүндээ өртэй байсан нь тогтоогдсон юм.
Шүүх хурлын үеэр хохирогчдын гэрийнхэн А.Бат-Ялалтад цаазын ял онооно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байсан юм.
Хэргийг сануулбал, тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард Налайх дахь “Хаан” банкинд халдаж, захирал Н.Туяагаас мөнгө, нэхэн буу тулгаж сүрдүүлсэн юм. Энэ үеэр Н.Туяагийн нөхөр орж ирэх үед тэрээр нөхрийг нь буудаж, мөн банкинд үйлчлүүлж байсан нэг иргэнийг гэмтээсэн. Мөн гарч яваад таксины жолоочид буу тулгаж сүрдүүлсэн хэрэг үйлдсэн билээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)