
УИХ дахь намын бүлгүүд даваа гариг бүр хуралддаг. Энэ дагуу Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас Төрийн ордны “А” танхимд болно. Мөн өнгөрсөн долоо хоногт албан ёсоор бүлэг байгуулсан Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас Төрийн ордны “Б” танхимд эхэлнэ. Түүнчлэн Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН”-ын Шударга ёс эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас Төрийн ордны “В” танхимд хуралдана.