Пиротехникийн хэрэгсэл буюу салюттай болгоомжтой харьцаж, зөвшөөрөлтэй
газраас чанартай бүтээгдэхүүн авч хэрэглэхийг цагдаагийн байгууллагаас
анхаарууллаа. Учир нь өмнөх жилүүдэд салют буудуулсанаас болж, олон хүн
гэмтэл авч, гар хөлөө гэмтээсэн юм.

Пиротехникийн хэрэгсэл буюу салюттай болгоомжтой харьцаж, зөвшөөрөлтэй газраас чанартай бүтээгдэхүүн авч хэрэглэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Учир нь өмнөх жилүүдэд салют буюу ёслолоын буудлага буудуулсанаас болж, олон хүн гэмтэл авч, гар хөлөө гэмтээсэн юм. Гэтэл энэ жил салют буудуулсанаас болж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд уурхайчид цасны баяр тэмдэглэж, баярын нээлтийн үеэрээ хоёр салют буудуулсан байна. Гэтэл нэг салют нь дэлбэрч 20 гаруй насны залуугийн тархи нь задарч нас барсан байна. Хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
Б.Золбоо
Сэтгэгдэл (3)