
Колумбийн алдарт зохиолч Г.Маркесийн арван долоон настайдаа эхний
өгүүлбэрийг бичээд, санааг нь хориод жил сэтгэлдээ боловсруулж , гучин
найман настайдаа сая бичиж дуусгасан зохиол болох “Зуун жилийн
ганцаардал” хэмээх гайхалтай сонгодог зохиолыг тайзнаа амилуулахаар
найруулагч МУАЖ Б.Мөнхдорж бэлтгэл ажилдаа хэдийнээ оржээ.

Колумбийн алдарт зохиолч Г.Маркесийн арван долоон настайдаа эхний өгүүлбэрийг бичээд, санааг нь хориод жил сэтгэлдээ боловсруулж , гучин найман настайдаа сая бичиж дуусгасан зохиол болох “Зуун жилийн ганцаардал” хэмээх гайхалтай сонгодог зохиолыг тайзнаа амилуулахаар найруулагч МУАЖ Б.Мөнхдорж бэлтгэл ажилдаа хэдийнээ оржээ. Найруулагч МУАЖ Б.Мөнхдорж энэхүү дэлхийн утга зохиолын шилдэг төлөөлөл
болсон гайхалтай бүтээлийг тайзнаа амилуулан үзэгчиддээ хүргэх тэр өдөр
тун удахгүй тохиох ажээ. Монголын театр урлагт бүхий л амьдралаа зориулж
буй тэрээр СУИС-г төгссөн өөрийнхөө төгсөгч шавь нартайгаа хамтран “Хөх
гацуурхан” хэмээх хүүхдийн театр байгуулсан билээ.
Д.Ундрах 24tsag.mn