
Амралтын өдрүүдэд зарим ШТС-иуд бензиний үнээ нэмснийг та бүхэн мэдэж
байгаа байх аа. АИ-92 шатахууныг 50 төгрөгийн нэмэгдэлтэй зарж байгаа
юм.

Амралтын өдрүүдэд зарим ШТС-иуд бензиний үнээ нэмснийг та бүхэн мэдэж байгаа байх аа. АИ-92 шатахууныг 50 төгрөгийн нэмэгдэлтэй зарж байгаа юм. Тэгвэл энэ талаарх мэлээллийг холбогдох мэргэжилтнүүд мэдэхгүй байна. Харин ирэх лхагва гарагт сар бүр болдог “Ил тод уул уурхай” сэдэвт сар тутмын хэлэлцүүлэг болно. Энэ үеэр шатахууны үнэ, нөөцийн талаар ярилцаж, шийдвэрт хүрэх аж. Харин “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар”-аас өнөөдөр 11.00 цагаас шатахууны үнийн өсөлт болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээ мэдэгдээд байна.
Д.Ундрах 24tsag.mn