

Эсэргүүцлийн жагсаалын үеэр бямба гарагт эмх замбараагүй байдал үүсч, бухимдсан жагсагчид болон цагдаа нар хоорондоо мөргөлдсөн байна. Цагдаа нар 30 гаруй хүнийг баривчилж, нулимс асгаруулах хийгээр жагсагчдыг тараасан байна.
Эмх замбараагүй байдлын дараа Энэтхэгийн эрх баригчид Нью Дели хотын нутаг дэвсгэр дээр таваас дээш хүн хамт ява, цуглахыг хориглосон аж.
23 настай оюутан охиныг гэртээ харихаар автобуст явж байхад зургаан залуу бүлгээрээ хүчиндсний дараа аюулгүй байдлын арга хэмжээг чангаруулхыг иргэд шаардсан юм. Гэмт этгээдүүд зөвхөн хүчиндээд зогсохгүй охиныг хамт явсан найзынх нь хамт харгисаар зодож, дээрэмдсэний улмаас эмнэлэгт хүргэгдсэн билээ. Гэмт хэрэгт автобусны жолоочийг оролцуулаад дөрвөн залууг сэжиглэн баривчилсан юм.
Энэхүү эмгэнэлт хэрэг болсны маргааш 10 мянга гаруй иргэн төр засгийг бодлогоо чангатгахыг шаардаж тайван жагсч байсан юм. Харин тус улсын цагдаагийн дарга “Эмэгтэйчүүд хүчиндүүлэхгүй байхын тулд хэт орой болсон үед гадуур явах хэрэггүй. Мөн задгай хувцаслахаа больж, халдагчийн нүүр рүү цацах чинжүү авч яв” хэмээн хэлсэн нь олныг бухимдуулж, улам эрчтэй жагсч, шаардлага тавихад хүргэжээ.
Дуулиантай гэмт хэргийг мөрдөн байцаах тусгай комиссыг Энэтхэг улсын засгийн газар байгуулаад байна. Жагсахыг хориглосон шийдвэрийг бухимдсан ард түмэн хэрхэн хүлээж авахыг дэлхий нийт харж байна.
Д.Идэр




Сэтгэгдэл (1)