

Тэрбээр “Миний эцэг, эзэн хаан Хирохито 80 гарсан хойноо ч үүрэгт ажлаа биелүүлсээр байсан. Хэрвээ миний бие муудвал удам залгасан хаан хүү Нарухито болон түүний дүү, хаан хүү Акисино нар миний албыг залгуулан авна гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгджээ.
Ноён Акихито өнгөрсөн хоёрдугаар сард зүрхний хагалгаанд орсон бөгөөд эмчилгээний үеэр ханхүү Нарухитод үүрэгт ажлаа өгөөд байсан юм.
Өнгөрсөн зун Лондон хотноо болсон олимпийн наадмуудад манай улсын үндэсний шигшээгийн тамирчдын гаргасан амжилт, Нобелийн шагналын анагаахын салбарын шагналыг японы эрдэмтэн Синъя Яманакад гардуулсан явдал зэрэгт сэтгэл их хөдөлсөн хэмээн эзэн хаан хэлжээ.
Д.Идэр





