УИХ дахь намын бүлгүүд даваа гариг бүр хуралддаг. Энэ дагуу өнөөдөр
гурван бүлэг хуралдах байсан ч одоогоор АН-ын бүлэг л хуралдаж байна.

УИХ дахь намын бүлгүүд даваа гариг бүр хуралддаг. Энэ дагуу өнөөдөр гурван бүлэг хуралдах байсан ч одоогоор АН-ын бүлэг л хуралдаж байна. Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан хойшилжээ. Учир нь эвслийн бүлгийн гишүүд хөдөө, орон нутагт томилолттой байгаа тул ирц бүрдэхгүй хойшилсон байна. Гэвч албан бус эх сурвалжийн мэдээлснээр, МАХН-ын дарга Н.Энхбаярыг Зайсан дахь дамжин өнгөрүүлэх хорих ангид ачсан учир хуралдахгүй байгаа гэв. Түүнчлэн МАН-ын шинэхэн бүлэг хуралдах эсэх нь тодорхойгүй байна.
Б.Золбоо