
Өнөөдөр ганц бие залуус Сөүл хотын Ёиду дүүрэг дэхь Ёиду цэцэрлэгт хүрээлэнд уулзахаар зарласан билээ.

Өнөөдөр ганц бие залуус Сөүл хотын Ёиду дүүрэг дэхь Ёиду цэцэрлэгт хүрээлэнд уулзахаар зарласан билээ. Уг уузалтыг санаачлан хамгийн анх фэйсбүүк дээр зарлал болгон бичсэн Ю Тэ Хён хэмээх залуу өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэж , уулзалт анх төлөвлөсөн ёсоор явагдана гэж мэдэгдлээ. Түүний зохион байгуулах энэхүү ганц бие залуусын уулзалтанд оролцоно гэж 20 гаруй мянган залуус мэдэгдээд байгаа бол, зохион байгуулахад туслана хэмээн 100 гаруй залуус нэгдсэн байна.Эмэгтэйчүүд улаан , эрэгтэйчүүд цагаан өнгийн хувцас өмсөн цэцэрлэгт хүрээлэнгийн 2 талаас өөд өөдөөсөө харан зогсох ба дохио өгөнгүүт өөртөө таалагдсан хэн нэгний гарыг атган танилцах бөгөөд хэрвээ өгөгдсөн хугацаанд таалагдаагүй бол дараагийн дохиогоор дахин бие биенээ хайх журмаар уулзалт зохион байгуулагдах юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)