Өнгөрсөн амралтын өдрөөр шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдсэн. Харин
өнөөдөр энэ талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас
мэдээлэл хийв. Тэд “АИ-92 шатахуун 50 төгрөгөөр нэмэгдэх нь тодорхой.
Харин бусад төрлийн түлш, шатахууны үнэ яаж нэмэгдэх нь тодорхойгүй
байна” гэлээ.

Өнгөрсөн амралтын өдрөөр шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдсэн. Харин өнөөдөр энэ талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээлэл хийв. Тэд “АИ-92 шатахуун 50 төгрөгөөр нэмэгдэх нь тодорхой. Харин бусад төрлийн түлш, шатахууны үнэ яаж нэмэгдэх нь тодорхойгүй байна” гэлээ.
Мөн шатахуун импортлогч компаниуд “Компаниуд хөнгөлттэй зээл авсан учир 50 төгрөгөөр нэмэгдэж байна. Зээл олгоогүй бол 210 төгрөгөөр нэмэгдэх тооцоо байсан” гэв.
Өнөөдрийн байдлаар "Сод Монгол", "Петровис", "Шунхлай", "Магнай трейд" зэрэг шатахуун импортлогч компаниуд АИ-95-аас бусад төрлийн түлш, шатахууны үнийг литр тутамд нь 50 төгрөгөөр нэмээд байна. Тодруулбал, А-80 литр тутам нь 1530, АИ-92 1620, дизель түлш 1970 төгрөгийн үнэтэй байна.
Б.Золбоо
Сэтгэгдэл (5)