
МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна. Хуралдаанаар цаг үеийн асуудал хэлэлцэж байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ. Орон нутгийн сонгууль өнөө жил арваннэгдүгээр сарын сүүлээр болсноос үүдэж, зарим аймаг, сумдын Засаг дарга өнөө хэр нь томилогдоогүй байгаа юм байна. Гэтэл орон нутагт өвөлжилт хүндэрсэн, цаг хугацаа алдалгүй шийдвэрлэх олон чухал асуудал шийдлээ хүлээх болсон нь ийнхүү Удирдах зөвлөлийн хуралдааныг хийхэд хүргэжээ. Тиймээс 10.00 цагаас эхлэх байсан МАН-ын бүлгийн хуралдаан хойшилсон байна.
Сэтгэгдэл (1)