Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод-2011” ёслолын ажиллагаа энэ сарын 9-нд боллоо. 2008 оноос зохион байгуулсан уг үйл ажиллагаа соёл урлагийн салбарыг хөгжүүлэх бодлогын нэг бөгөөд уран бүтээлчдийг дэмжих зорилготой. Тайз, дэлгэцийн шилдэг найруулагч, зураач, дуучин, жүжигчин, хөгжимчин, соёлын өв эзэмшигч зэрэг номинацийн эздэд Монгол Улсын анхны нийслэл Хархорумын бэлгэдэл бүхий “Мөнгөн мод” цом гардуулдаг. Энэ жил нийт 21 хүн өрсөлдсөн бөгөөд БСШУЯ-наас есөн хүний бүрэлдэхүүнтэй комисс гарган ажиллажээ.

Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод” ёслолын ажиллагаа удахгүй болох гэж байна. 2008 оноос зохион байгуулсан уг үйл ажиллагаа соёл урлагийн салбарыг хөгжүүлэх бодлогын нэг бөгөөд уран бүтээлчдийг дэмжих зорилготой. Тайз, дэлгэцийн шилдэг найруулагч, зураач, дуучин, жүжигчин, хөгжимчин, бүжигчин, соёлын өв эзэмшигч зэрэг номинацийн эздэд Монгол Улсын анхны нийслэл Хархорумын бэлгэдэл бүхий “Мөнгөн мод” цом гардуулдаг. Дээрх номинацид нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 25-ыг хүртэл авах ажээ.
Сэтгэгдэл (2)